UPP Step 1

Хөтөлбөрийн агуулга

UPP Step 1 шат нь англи хэлийг шинээр үзэх гэж байгаа хүмүүст зориулагдсан бөгөөд англи хэлний дунд түвшин хүртэлх мэдлэг олгодог. 4 сарын хугацаанд өдөрт 6 цагаар нийт 500 цагийн хичээл орно. Сургалтын явцад энгийн дүрэм, зөв бичгийн дүрмийн мэдлэг эзэмшиж, 4000 орчим үгийн сантай (үг, хэллэг) болно. Сургалтын төгсгөлд суралцагчид англи хэлний сонсох, ярих, унших, бичих чадварыг дунд түвшний хэмжээнд эзэмших болно.

Хугацаа

UPP Step 1 жилд хоёр удаа элсэлт авна:

  • Хавар'18 семестр: 2018 оны 1-р сарын 15-аас 5-р сарын 11 
  • Намар'18 семестр:  2018 оны 8-р сарын 27-оос 12-р сарын 21

Төлбөр

  • UPP Step 1 Сургалтын төлбөр* - $1,790 
  • AUBG дотуур байр - $782 
  • Эрүүл мэндийн даатгал - $30 
  • Оюутны үйл ажиллагааны төлбөр - $145

*Болгар иргэдэд ELI 20% хөнгөлөлт үзүүлнэ.

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг eli@aubg.edu хаягаас авна уу.

We are Social