UPP Step 3

Хөтөлбөрийн агуулга

UPP Step 3 шат нь их дээд сургуулийн түвшинд суралцах англи хэлний мэдлэгтэй оюутнуудыг бэлтгэх англи хэлний ахисан түвшний сургалт юм. Тус сургалт нь UPP Step 2 шатан дээр тулгуурлах хэдий ч өмнө нь англи хэлийг эрчимтэй сурч, өндөр түвшний мэдлэгтэй болсон ахлах сургуулийн төгсөгчдөд нээлттэй.

Уг сургалт нь суралцагчдын хэлний чадварыг сайтар дэмжих замаар тэдний албан ёсны англи хэлний дүрэм, хэрэглээний талаархи мэдлэгийг нэгтгэхэд тусалдаг. Энэ нь хэлний мэдлэгийг олж авахад бүх ур чадвараа дээшлүүлэхэд оршино. Үүнд: сонсох чадвар, бүтэц, уншиж ойлгох, үгсийн сан, бичих чадвар. Ингэснээр суралцагчид англи хэлийг чадамгай хэрэглэхэд өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг.

UPP Step 3 шат сургалтын сүүлийн хагаст TOEFL-ийн нарийвчилсан бэлтгэлд анхаарч, TOEFL-ийн шалгалтыг амжилттай өгөх аргыг заадаг. Энэ нь суралцагчдад өөрөө биеэ дааж бэлдэх, цээжлэх, TOEFL-ийн үгсийн сангаа нэмэгдүүлэхэд илүү их хугацаа зарцуулах боломжийг олгодог. Бичих хичээлүүд мөн багтсан.

Хугацаа

Жилд хоёр удаа элсэлт авна: 8-р сараас 12-р сар, 1-р сараас 5-р сар

  • Хавар'18 семестр: 2018 оны 1-р сарын 15-аас 4-р сарын 20
  • Намар'18 семестр: 2018 оны 8-р сарын 27-оос 11-р сарын 30

Төлбөр

  • UPP Step 3 Сургалтын төлбөр* - $1,110 
  • AUBG дотуур байр - $644
  • Эрүүл мэндийн даатгал - $30 
  • Оюутны үйл ажиллагааны төлбөр - $145

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг eli@aubg.edu хаягаас авна уу.

We are Social